
”Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд Ховд аймаг 2030 он хүртэл нийт 20,0 сая мод тарихаар гэрээ байгуулсан. Удахгүй хаврын тариалалт эхэлнэ. Үүнтэй холбогдуулан газар тариалан эрхлэгчид, идэвхтэн байгаль хамгаалагчид, ойн чиглэлийн аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулганыг зохион байгууллаа.



