no image
УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019-10-26
noimage
Цаг үеийн мэдээ
Өнөөдөр /2019.10.25/ аймгийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг ЗДТГ-ын Хуралдааны их танхимд, 80%-ийн ирцтэйгээр зохион байгууллаа. Хурлын эхэнд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд Хөөмийн өв соёлыг Геннисийн амжилтад бүртгүүлэх зорилгоор энэ сарын 30-ны өдөр Ховд аймагт зохион байгуулах гэж буй “Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагаа болон 11-р сард орон даяар зохион байгуулагдах Төрийн албаны ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Мөн тус үйл ажиллагаануудын үеэр анхаарах зарим асуудлуудын талаар хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгсөн юм. Үүний дараагаар аймгийн Засаг дарга Б.Дүгэржав халаалт дулаантай холбоотой тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр аймаг орон нутгийн зүгээс холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж, байгууллага тус бүр дотооддоо өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусгахыг үүрэг болголоо.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 296-р тогтоолын дагуу орон даяар хэрэгжүүлж буй “Хуримтлалтай, хувьцаатай иргэн” аяны хүрээнд Ховд аймагт ажиллаж буй “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ажлын хэсгийнхэн хувьцаа, хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх сургалтыг зохион байгууллаа.