
БОЭТ-ийн эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг ахиулах, эмнэлэгийн техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх замаар иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг улам сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 3 дэд хөтөлбөрийг тусгаж, хэрэгжүүлж байгаа юм.
Үүний нэг нь “Эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах хөтөлбөр” юм. Тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр “Төвлөрсөн ариутгалын тасаг”-ийн хамт олонд нэн шаардлагатай байсан зөөлөн эдлэл ариутгах зориулалттай, 7 сая төгрөгийн өртөг бүхий дезкамер аппаратыг хүлээлгэн өглөө. Тус тасаг нь 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр сардаа 2500-3000 ширхэг зөөлөн эдлэлийг гар аргаар угааж ариутгадаг байна.