no image
Төсөв, ОНХС-ийн үйлчилгээг сайжруулах сургалт боллоо
2022-5-23
noimage
Цаг үеийн мэдээ
Аймгийн ЗДТГ, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Тогтвортой амьжиргаа-3 төсөл хамтран “Төсөв, ОНХС-ийн үйлчилгээг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх” сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга санхүүгийн албаны дарга, төрийн сангийн төлөөлөгч, ОНХС хариуцсан нягтлан бодогч нар оролцлоо. Сургалтаар “Төрийн ажил үйлчилгээний бүтээмжийг дээшлүүлэх, “Аймаг, сум байгууллагын 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитын дүн, илэрсэн зөрчил дутагдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэж, санал солилцов. Орон нутгийн хөгжлийн санд 2013-2021 онд нийтдээ 1 их наяд 283,3 тэрбум төгрөгийн гүйцэтгэл хийгдсэн бол 2022 онд 253,4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Харин ОНХС-ийн төсөв үйлчилгээ үр ашиг нь аймаг, сумдын түвшинд харилцан адилгүй байгаа учир тус сангийн үйл ажиллагааг илүү сайжруулах, алдаа дутагдал хаана гарч байгааг залруулах, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна.