no image
ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ
2020-12-30
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Элгэн нутгийн минь итгэл, сэтгэл нэгт ахан дүүс ээ, Эх орныхоо дөрвөн зүг найман зовхис, өргөн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдран суугаа Ховд нутгийн минь эрхэм хүндэт иргэд ээ! Та бүхэндээ ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, мэндчилье. “COVID-19” цар тахлын халдварын улмаас Засгийн газар, Улсын Онцгой комиссоос улс орныхоо ирээдүй, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж энэ онд анх удаа шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан. Иймд нутгийн зон олон та бүхнийг төр засгийнхаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлж "АЙЛД ОЧИХГҮЙ, ЗОЧИН УРИХГҮЙ" байж, шинэ жилийн баяраа зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг хичээнгүйлэн хүсье. Ирж буй 2021 ондоо хүн бүр эрүүл энх, айл бүхэн аз жаргал, амжилт ололтоор дүүрэн байхын ерөөлийг өргөе.