no image
Аймгийн ИТХ-ын VII хуралдаан эхэллээ
2025-12-2
noimage

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан өнөөдөр /2025.11.11/ Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд эхэллээ. Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч хүрэлцэн ирэхээс танхим болон цахимаар 24 буюу 60 орчим хувийн ирцтэй хуралдаж байна. Хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга нээж "Төрийн дуулал" эгшиглүүллээ. Энэ удаагийн хуралдаанаар: -Аймгийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай, -Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах тухай, -Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх, тайлагнах журам батлах тухай, -Ховд аймагт хэрэгжүүлж буй "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж буюу эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" буюу "АДАПТ" төслийн үйл ажиллагааны тухай гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцэхээр баталлаа. Хуралдаан үргэлжилж байна. Хуралдааныг өнөөдөр багтаан дуусгана.