no image
СҮҮЛИЙН 24 ЦАГТ /08.08-08.09/ 78 ХҮНЭЭС КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ
2021-8-8
noimage
Цаг үеийн мэдээ
2021 оны 08 дугаар сарын 08-ны 8:00 цагаас 08 дугаар сарын 09-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 410 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 78-аар нэмэгдэж нийт 3004 боллоо.
Тодруулбал, Мөнххайрхан сумаас 6, Буянт сумаас 5, Ховд сумаас 1, Чандмань сумаас 4, Цэцэг сумаас 6, Мянгад сумаас 1, Алтай сумаас 2, Баян-Өлгий аймгаас ирсэн 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 52 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Наран багт оршин суух 8,
-Буянт багт оршин суух 6,
-Хайрхан багт оршин суух 5,
-Бичигт багт оршин суух 2,
-Цамбагарав багт оршин суух 2
-Магсаржав багт оршин суух 4,
-Алагтолгой багт оршин суух 1,
-Багийн хаяг нь тодорхойгүй 24 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.08.09/ байдлаар 198 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 40 нь 0-18 насны хүүхэд, 6 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-2, хүнд-13, хүндэвтэр-18 бусад нь хөнгөн.
Сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 46 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 392, сумдад 81 нийт /473/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 44 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 2308 нь эдгэрлээ.
Өнөөдрийн /2021.08.09-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2203 иргэн гэрийн тусгаарлалтад байна.
Сүүлийн 24 цагт нийт 26 хүн вакцинд хамрагдсан байна. Үүний 9 нь вакцины 20 дахь, 6 нь 1 дэх тунг хйилгэжээ. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 54516 хүн буюу 85,8 хувь нь 1 дүгээр тунд, 49211 хүн буюу 77,7 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"