Аймгийн Засаг дарга М.Амарсанаа холбогдох албаны төлөөллийн хамтаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа “Шатахуун түгээх станц”-ын удирдлага, компанийн төлөөллийг өнөөдөр /2025.8.15/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар иргэдийн дунд бухимдал болоод буй шатахууны хомсдол манай аймагт бодитоор бий болсон эсэх, шатахууны татан авалт, нөөцийн талаар талуудтай мэдээлэл солилцов.
Мөн ард иргэдийн амьдралд ачаа болгож зохиомлоор шатахууны хомсдол, оочер дараалал үүсгэхгүй байх, шатахууны үнийг нэмэхгүй байх тал дээр анхаарч ажиллахыг санууллаа.
ШТС-ын төлөөллүүдийн өгч буй мэдээллээр: Цагаан нуурын боомтоор шатахуун нийлүүлэлт түр зогссонтой холбоотой орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа 12 ШТС Улаанбаатар хотоос шатахуунаа татан авч байгаа аж. Гагцхүү тээвэрлэлт удаашрах асуудал л гарч байгаа. Иргэд оочер дараалал үүсгэхгүйгээр ердийн үеийн хэрэглээгээрээ шатахуунаа авбал, бид нөөцөө бүрдүүлэх бүрэн боломжтой гэдгийг хэлж байв.