
Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас өчигдөр /2026.04.24/ аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон холбогдох албаны төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулав.

Энэ үеэр:
Төрийн аудитын байгууллагын 2026 онд хийж гүйцэтгэсэн аудитын талаар танилцуулж цаашид анхаарах асуудлаар санал солилцлоо.
Тухайлбал,
-2025 оны санхүүгийн тайлангийн аудит /256 байгууллагад/
-Аймгийн Засаг даргын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудит,
-Аймгийн 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлангийн аудит,
-"Улсын төсвийн 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүн" сэдэвт гүйцэтгэлийн аудит,
Аудитын ерөнхий мэдээлэл, аудитаар илэрсэн зөрчил, төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмжийн талаар гүйцэтгэсэн аудитын багийнхан танилцуулав.
Аймгийн Засаг даргын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар “өөрчлөлтгүй” дүгнэлт өгч аудитын тайланг Тэргүүлэх аудитор Х.Болдбаатар аймгийн Засаг дарга М.Амарсанаад гардуулан өглөө.

