no image
"ХОВД НАР" хөгжил түгээж эхэллээ
2022-5-23
noimage
Цаг үеийн мэдээ
Бүтээн байгуулалт
ОНЦЛОХ АЖЛУУД
Мянгад суманд барьсан 10МВТ-ын Нарны цахилгааны станцын бүтээн байгуулалтын ажлыг 2016 онд эхлүүлсэн. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар барьсан энэхүү цахилгаан станц ашиглалтад орсноор эрчим хүчний дотоодын үйлдвэрлэл нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, жилд 17-22 сая сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд баруун бүсийн нийт хэрэглээний 10 орчим хувийг хангах юм. Мөн ОХУ-аас худалдаж авах эрчим хүчний зардлыг жилд дунджаар 3.4 тэрбум төгрөгөөр хэмнэх боломжтой гэж мэргэжилтнүүд урьдчилан тооцоолж байна. “ХОВД НАР” нарны цахилгаан станцыг өнгөрсөн 04 дүгээр сард ашиглалтад оруулж туршилтаар ажиллуулсан. Сар гаруйн хугацаанд 2,4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ. Ийнхүү Мянгад сумын 100 орчим жилийн хур хогийн цэг байсан талбайгаас баруун бүсийн аймгуудын хэрэглэгчдийг хөгжилд хөтлөх “ГЭРЭЛ ЦАХИЛГААН” ундарч байна.