no image
Төрийн дээд одон медаль гардууллаа
2022-7-26
noimage
Цаг үеийн мэдээ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР БААСАНХҮҮГИЙН ШООВДОЙГ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ” ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНАЛАА Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 122 дугаар зарлигаар Боловсролын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулан, сурах их үйлсэд өөрийн хөдөлмөр, ур чадвар, авьяас билгээ харамгүй зориулсан Баасанхүүгийн Шоовдойг МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛ тэмдгээр шагнасныг өнөөдөр /2022.07.23/ УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар гардуулан өгч баяр хүргэлээ. Мөн Ховд аймгийн төр захиргаа, эрүүл мэнд боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, хөдөө аж ахуй болон хувийн хэвшилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст Төрийн дээд одон медаль гардууллаа. Тухайлбал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Ц. Цэенхорлоо, Алтан гадас одонгоор Д. Уранбилэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Н. Жаргалсүрэн, А. Уламбаяр, Ж. Ганболд, Ардын хувьсгалын 100 жилийн медалиар нэр бүхий хүмүүс энгэрээ мялаасан байна.