Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр /2025.06.16/ Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд болж байна. Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч хүрэлцэн ирэхээс 56 хувь нь оролцож байна.
Энэ удаагийн хуралдаанаар: ▪️ Бизнесийн таатай орчин бүрдүүлж, баялаг бүтээгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх журам батлах тухай ▪️ Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай ▪️ Өмчийн харилцааны тухай ▪️ Агаарын бохирдлын төлбөрийн хувь хэмжээ тогтоох тухай ▪️ Ховд хотын эдэлбэр газрын хэмжээ, байршил, заагийг тогтоох тухай ▪️ Улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглуулах чиглэл өгөх тухай ▪️ Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай ▪️ Булган сумын нисэх буудлыг Мядаг овогтой Баастын нэрэмжит болгох тухай ▪️ Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Мэс заслын тасгийг Монгол улсын “Хүний гавьяат эмч” Батбаяр овогтой Отгоншарын нэрэмжит болгох тухай ▪️ “Бумбат хайрхан уулын орон нутгийн тусгай хамгаалалтын газар”-ын менежментийн төлөвлөгөө батлах тухай ▪️ “Шинэ ховдын хөгжил” сангийн журам батлах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай ▪️ “Шинэ Ховд үйлдвэр технологийн парк”, “Ховд агро парк” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг татан буулгах тухай гэсэн 12 асуудлыг хэлэлцэнэ.