no image
ХӨСҮТ-ИЙН ЭМЧ НАР ХОВД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2020-4-22
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
ХӨСҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж, COVID-19 вирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн бэлтгэл, бэлэн байдалтай танилцан заавар зөвлөгөө өгч, чадваржуулах сургалт зохион байгууллаа. Өнөөдөр /2020.04.16/ аймгийн Засаг дарга Б.Дүгэржав ХӨСҮТ-ийн эмч нарыг аймгийн Эрүүл мэндийн салбарын асуудал хариуцсан удирдлага, төлөөллүүдийн хамтаар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар урьдчилан бэлтгэсэн тусгаарлах байруудын нөхцөл байдал, халдвар хамгаалал, ариутгал халдваргүйтгэл, коронавирусний халдварын үеийн тусламж үйлчилгээ зэрэг онцгой нөхцөл байдлын үед анхаарах зарим асуудлын талаар харилцан санал солилцлоо.
Ховд аймгийн хувьд өнөөдрийн байдлаар хамгаалалтын хувцас хэрэглэл, ариутгалын бодис, 25 мянган амны хаалт нөөцөлсөн байна. Шаардлагатай тохиолдолд хэрэглэх зорилгоор иргэд, ААН, байгууллагуудын зүгээс ирүүлсэн хандивыг төвлөрүүлэн ажиллаж байгаа талаар аймгийн удирдлагууд хэлж байна.