Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35, Эртний түүхт Ховд хот үүсэн байгуулагдсаны 340 жилийн ой, Ховд аймгийн баяр наадамд зориулсан “Баярын хурал” өнөөдөр /2025.7.09/ аймгийн ХДТ-т боллоо.
Баярын хурлын арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга М.Амарсанаа үг хэлж, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв.
Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн иргэдийн шагналыг гардууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 8, Алтан гадас одонгоор 17, Хөдөлмөрийн хүндэт медалиар 5 хүн энгэрээ мялаав. Түүнчлэн Засгийн газрын шагнал Боловсролын тэргүүний ажилтан, МУ-ын Соёлын тэргүүний ажилтан, Байгаль орчны тэргүүний ажилтан, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр болон салбар салбарын шилдгүүдийг аймгийн “Хүндэт тэмдэг”, “Ховд аймгийн Хүндэт иргэн” Ховд хотын 340 жилийн ойн медаль, “Засаг даргын Жуух бичиг”, “Хүндэт өргөмжлөл” зэрэг аймаг орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа.