
Шинэ зуунд багш нар маань хүүхэд нэг бүрийг хөгжүүлж "Оюуны боловсрол" олгохын зэрэгцээ "Сэтгэлийн боловсрол" олгох нь чухал юм” хэмээн онцлон тэмдэглэв. Баярын хурын үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан ахмад, дунд үеийн багш, ажилчдыг төрийн дээд одон медалиар шагнасныг гардуулж баяр хүргэв. Ахмад багш Б.Шоовдой гуайг Ховд аймгийн 100 эрхэм”-ийн нэгээр шалгаруулан хүндтэй шагналыг нь гардуулсан бол нэр бүхий ахмад багш нарт гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүллээ. Ховд аймгийн боловсролын салбар тэртээ 1923 онд 4 эсгий гэр, 2 багш, 25 хүүхэдтэйгээр түүхийн хуудсаа нээж байжээ. Тэгвэл өнөөдөр төрийн өмчийн eрөнхий боловсролын 25 сургууль, 33 цэцэрлэг, хувийн өмчийн 10 гаруй цэцэрлэгтэй болж 2650 гаруй багш, ажилчид 27000 орчим хүүхэд багачуудыг сурган, хөгжүүлж байна. Баярын хурлын төгсгөлд сургууль, цэцэрлэгийн авьяаслаг багш нар боловсролын байгууллагын 100 жилийн түүхэн хөгжил, дэвшил, өөрчлөлт шинэчлэлтийн өнгө аясыг урлагийн тоглолтоор харуулсан нь олны талархлыг хүлээлээ.
