no image
Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлэв
2021-3-17
noimage
Цаг үеийн мэдээ
Тэрбээр "МЭНДЧИЛГЭЭ"-дээ:
"Өнөөдөр /2021.03.18/ Монгол Улсын Батлан хамгаалах яам байгуулагдсаны 110 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын өдөр...
Ховд аймагт амьдран суугаа ахмад дайчид, бэлтгэл, чөлөөнд байгаа генерал, офицер, ахлагч, түрүүч байлдагчид, Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад алба хааж буй мөрдэс бүхий нийт алба хаагчид болон Ховд аймгийнхаа нийт эрчүүд, нүүр номын найзууд та бүхэндээ баярын мэнд хүргэе.
Монгол Цэргийн суу алдар үеийн үед, үүрд мөнх мандан бадрах болтугай" гэжээ.