no image
“МЭРГЭЖЛИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ” БАРУУН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ХОВД ХОТОД БОЛНО
2019-10-17
noimage
Цаг үеийн мэдээ
Энэ сарын 12-13-ны өдрүүдэд баруун 5 аймгийн 250 гаруй нягтлан бодогчдыг оролцуулсан “Мэргэжлийн тасралтгүй хөгжил” сэдэвт бүсийн зөвлөгөөн болно. Энэхүү зөвлөгөөнийг ММНБИ-ийн болон салбарын үйл ажиллагааг сурталчилах, мэргэжлийн болон мэргэшсэн нягтлан бодогч санхүүчдийн мэдлэг боловсролыг хөгжүүлэх, тэднийг чадавхижуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сангийн яам, ММНБИ, ММНБИ-ийн Ховд салбараас аймгийн Засаг даргын Тамгын газар, Санхүү төрийн сангийн хэлтэстэй хамтран зохион байгуулах юм. Зөвлөгөөнийг зохион байгуулах ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Д.Нацагдорж, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Ч.Чимэдсүрэн нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Ховд аймагт хүрэлцэн ирлээ. Ажлын хэсгийг аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Багдал, ММНБИ-ийн Ховд салбарын тэргүүн А.Оюундэлгэр, зарим тэргүүлэгчдийнхээ хамтаар Ховд Нисэх онгоцны буудалд угтан авлаа. “Мэргэжлийн тасралтгүй хөгжил” сэдэвт бүсийн зөвлөгөөн маргааш /2019.10.12/ аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд болно.