no image
Булган сумаас дахин 4 иргэнээс коронавирус “КОВИД-19”-ний халдвар илэрчээ
2021-6-17
noimage
Цаг үеийн мэдээ
2021 оны 06 дугаар сарын 17-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 18-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 261 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 5-аар нэмэгдэж нийт 407 болсон байна.
Тодруулбал, халдвартай иргэний ойрын хавьтал буюу Булган сумын 4 иргэнээс, “ЦАМБАГАРАВ ЗОЧИД БУУДАЛД”-д тусгаарлагдаж байсан нэг хүүхдээс тус тус халдвар илэрчээ.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.18/ байдлаар 106 хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-1, хүндэвтэр-12 бусад нь хөнгөн байна. Батлагдсан нийт тохиолдлын 296 нь эдгэрч эмнэлгээс гарчээ.
Өнөөдрийн /2021.06.18-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 538, тусгаарлан ажиглах байранд 95, гэрийн тусгаарлалтад-448, гэрийн ажиглалтад-509 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"