no image
НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар суурин төлөөлөгч ажиллав
2022-5-11
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Цаг үеийн мэдээ
НҮБ-ын шадар суурин төлөөлөгч Аяако Кайно тэргүүтэй ажлын хэсэг Ховд аймагт ажиллав. Энэ удаагийн томилолтоороо хүүхдэд үзүүлж буй боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээл, хүүхэд хамгаалал зэрэг нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээл, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар мэдээлэл солилцох зорилготой ажиллажээ. Шадар суурин төлөөлөгч Аяако Кайно тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон албаны бусад төлөөлөл хүлээн авч уулзлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга Б:Дүгэржав: Хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн эрх, хамгааллыг сайжруулахад үйл ажиллагаа чиглүүлж байгаад талархалтай байгаагаа илэрхийллээ. Улмаар орон нутагт тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг танилцуулж хамтран ажиллах санал тавилаа. Тухайлбал, ургийн гажиг тодорхойлох, нярайн эрт илрүүлгийн, үзлэг оношилгооны тоног төхөөрөмж, бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн гадна, дотно орчны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, зэрэг хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллахыг хүслээ.