no image
АЛБАН ҮҮРГЭЭ АМЖИЛТТАЙ БИЕЛҮҮЛЖ БУЙ ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДЫГ ШАГНАВ
2019-7-29
noimage
Цаг үеийн мэдээ
Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсч, хөгжсөний түүхт 98 жилийн ой, “Цагдаагийн болон Дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын өдөр” өнөөдөр тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан Ховд аймгийн Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газраас Ард Аюушийн талбайд хүндэтгэлийн жагсаал зохион байгуулж, албан үүргээ хуулийн дагуу, нэр төртэйгээр биелүүлж, бусдыгаа манлайлан ажиллаж буй алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар аймгийн Цагдаагийн газрын Шуурхай Удирдлагын тасгийн ахлах мөрдөгч Б.Батжаргалыг “Цэргийн хүндэт медаль”-иар, мөн тус тасгийн ахлах мөрдөгч н.Насанбатыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр шагнав. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, Тагнуулын ерөнхий газрын “Аюулгүй байдлын төлөө” I, II, III-р зэргийн медаль, аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”, Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр нэр бүхий албан хаагчдыг шагнаж урамшууллаа.