no image
БОЭТ-ийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийж ажиллалаа
2021-1-18
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ийн даргаар ахлуулсан ажлын хэсэг БОЭТ-ийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийж ажиллалаа.
Энэ үеэр аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Т.Дэлгэрсайхан тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй зарим асуудлуудын талаар холбогдох удирдлага, төлөөллүүдтэй санал солилцлоо.
Ховд аймгийн БОЭТ-ийн амбулаториор өдөртөө 350-400 орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд өнгөрсөн онд нийт 129000 хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Цаашид эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг улам сайжруулах, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, иргэдийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг бий болгох зорилгоор ард иргэдээс санал хүсэлт авах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгийг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан энэ үеэр онцоллоо.