no image
Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай албанд "Приус-20" маркийн автомашин гардуулан өглөө
2021-3-23
noimage
Хууль, эрх зүй
Ховд аймаг дахь Цагдаагийн газар нь өнөөдрийн байдлаар албан хэрэгцээндээ нийт 19 автомашин, 10 мотоцикль ашигладаг байна. Цагдаагийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөл, унаа техникийн хүрэлцээ хангамжийг үе шаттай сайжруулах үүднээс 2016 онд Жаргалант сум, орон нутгийн хөрөнгө оруулалтаар "приус-20" маркийн 5 автомашин, 2020 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Гранд старекс" маркийн нэг автомашиныг тус тус шийдвэрлүүлж хүлээлгэн өгчээ. Тэгвэл энэ онд мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Приус-20" маркийн автомашин шийдвэрлэснийг өнөөдөр /2021.03.24/ аймгийн Засаг дарга Б.Дүгэржав гардуулан өглөө. Уг автомашиныг тус газрын жижүүрийн шуурхай албанд ашиглах юм. Өмнө нь жижүүрийн шуурхай албанд ОХУ-д үйлдвэрлэсэн Жарис маркийн автомашиныг ашиглаж байжээ. Энэ нь олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудсаны улмаас дуудлага мэдээнд шуурхай очих, бэлтгэл бэлэн байдлыг хангахад дутагдалтай байсан байна. Ийнхүү автомашинаа шинэчилснээр Цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх ажилд томоохон дэмжлэг болжно гэж үзэж байна.