
Өнөөдөр хоршооны 300 гаруй гишүүдтэй уулзаж “ЭВИЙН ХҮЧ” худалдааны төвийг ашиглалтад оруулах, аймгийн Засаг дарга, Хоршооны дарга нарын хооронд байгуулах урт хугацааны гэрээний төслийг танилцуулж, санал солилцлоо. Ховд аймгийнхаа 80000 гаруй ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө орон нутгийхаа бодлогыг дэмжсэн “ХОВД ЭВИЙН ХҮЧ” хоршооны бүх гишүүдэд талархсанаа илэрхийлж бизнесийн ажилд нь амжилт хүсье.