no image
Эх, хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллана.
2019-5-24
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Ховд аймгийн ЭМГ аас “Эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахад орон нутгийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалт, зөвлөгөөний нээлтэд оролцож сумдын удирдлага, салбарын эмч мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өглөө. Сүүлийн 10-аад жил манай аймаг Эх, хүүхдийн эндэгдэл, эрүүл мэндийн асуудлаар улсын хэмжээнд хангалтгүй үзүүлэлттэй байсаар байна. Тиймээс аймаг, сум, орон нутгийн удирдлагуудын зайлшгүй анхаарал хандуулах асуудлын нэг бол “Эх, хүүхдийн эрүүл мэнд”-ийг хамгаалах, тэдэнд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах явдал юм. Эмч мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцлийг сайжруулах, хамгийн сүүлийн үеийн, эмчилгээ оношилгооны техник, тоног төхөөрөмжөөр хангах асуудалд төр, засаг бодлогоо чиглүүлэн ажиллаж байна. Эмч мэргэжилтнүүд ажилдаа сэтгэл зүтгэл гаргаж, хариуцлагаа өндөржүүлж ажиллах нөгөө талаар иргэд өөрсдийнхөө, гэр бүлийнхээ эрүүл мэндэд анхаарч уялдаа холбоогоо сайжруулж ажиллаж чадвал тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломж бий гэж үзэж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө мэдлэг, чадвараа дайчлан ажиллаж буй нийт эмч, мэргэжилтнүүдэд ажлын амжилт хүсье.