no image
СҮҮЛИЙН 24 ЦАГТ /07.15-07.16/ ХОВД АЙМАГТ КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН 43 ТОХИОЛДОЛ БАТЛАГДАЖ НАС БАРАЛТ 1 БҮРТГЭГДЛЭЭ
2021-7-15
noimage
Цаг үеийн мэдээ
2021 оны 07 дугаар сарын 15-ны 8:00 цагаас 07 дугаар сарын 16-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 414 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 42-оор нэмэгдэж нийт 1856 боллоо.
Тодруулбал, Манхан сумаас 13, Цэцэг сумаас 3, Дуут сумаас 2, Мянгад сумаас 1  иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 23 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Буянт багт оршин суух 5,
-Рашаант багт оршин суух 2,
-Цамбагарав багт оршин суух 4,
-Магсаржав багт оршин суух 3,
-Бичигт багт оршин суух 1,
-Бугат багт оршин суух 6,
-Жаргалан багт оршин суух 2 иргэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Ховд их сургуулийн болон Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.16/ байдлаар 206 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 17 нь 0-18 насны хүүхэд, 10 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс маш хүнд-4, хүнд-10, хүндэвтэр-60 бусад нь хөнгөн.
“Мөнх цохилохуй” эмнэлэгт 2, сумдын Эрүүл мэндийн төв, “Тусгаарлах эмнэлэг”-т нийт 78 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Жаргалант суманд 320, сумдад 52 нийт /372/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 81 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 1215 нь эдгэрлээ.
Харин БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т биеийн байдал нь маш хүнд байсан Жаргалант сумын харьяат, 77 настай эмэгтэй, иргэн П. Коронавирусний халдвар, архаг, хууч өвчний хавсарсан оношоор 07 дугаар сарын 15-ны 16:00 цагийн орчимд нас баржээ. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү төрөл, төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдрийн /2021.07.16-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 3641 иргэн гэрийн тусгаарлалтад, гэрийн ажиглалтад-67 иргэн байна.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"