no image
Талын хар бодон тууль хайлах арга хэмжээ болов
2026-2-25
noimage
Соёл урлаг, спорт

 

Жил бүрийн сар шинийн босгон дээр тууль хайлдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газраас XVII жарны сүрээр дарагч хэмээх “Гал морин жил”-ийг угтан “Талын хар бодон” тууль хайлах арга хэмжээг зохион байгууллаа. Олон угсаатан, ард иргэдийнхээ эрүүл энх, амар амгалан, сайн сайхныг бэлгэдэн ерөөхөөс гадна соёлын биет бус өвийг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн хөгжүүлэхэд арга хэмжээний зорилго оршиж байв. Энэ үеэр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн батламжит туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар “Талын хар бодон” туулийг хайллаа.

 

 

Тууль хайлахын өмнө “Алтайн магтаал”-аа хайлан Алтай дэлхийгээ аргадан баясгав. Тууль хайлах арга хэмжээнд албаны болон ард иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, ирж буй Гал морин жилээ ерөөл бэлгэдлээр дүүрэн угтахын хишиг хүртлээ.