Үндэсний их баяр наадмын босгон дээр Ховд аймгийн нэр бүхий иргэд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж төрийн дээд одон, медаль хүртсэн. Тэдний нэг бол Эрдэнэбүрэн сумын харьяат, аймгийн БОАЖГ-ын дарга асан Л.Батбаяр юм. Тэрбээр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН" цол хүртсэн. Шинэхэн гавьяат өнөөдөр /2025.07.11/ Ховд нутагтаа хүрэлцэн ирлээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х. Баасанхүү, Байгаль орчны салбар байгууллагын удирдлагууд, хамт олон нь хүндэтгэн угтав. Л.Батбаяр гавьяатын хувьд 1984 онд Эрдэнэбүрэн сумаас ажлын гараагаа эхэлж сум, аймгийн төр захиргааны байгууллагад 40 гаруй жил ажилласан байна.