2024-12-28
Ховд аймаг
ЗАСАГ ДАРГА ТАМГЫН ГАЗАР
Нүүр
АЙМГИЙН ТУХАЙ
Танилцуулга
Түүхэн товчоон
Нээлттэй ховд хөтөлбөр
НУТГИЙН УДИРДЛАГА
Аймгийн ИТХ
Аймгийн ИТХ-ын дарга
Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга
Аймгийн Засаг дарга
Аймгийн Засаг даргын орлогч
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
ЗДТГ-ын хэлтэс, нэгжүүд
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
Хууль, эрх зүйн хэлтэс (Архивын тасагтай)
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс
Санхүү, төрийн сангийн хэлтэс
Нийгмийн бодлогын хэлтэс
Цэргийн штаб
Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтэс
Бодлого чиглэл
Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр
Аймгийн хөгжлийн төлөвлөгөө
Аймгийн хөгжлийн төлөвлөгөө-2023
Аймгийн хөгжлийн төлөвлөгөө-2024
Аймгийн стратеги төлөвлөгөө
Бусад
ОНӨААТҮГ
Бодлогын баримт бичиг
Аудитын зөвлөмж
Судалгаа, шинжилгээний ажил
Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт
Дэд хөтөлбөрүүд
МЭДЭЭ,МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн
Боловсрол, эрүүл мэнд
Соёл урлаг, спорт
Хууль, эрх зүй
Бүтээн байгуулалт
Ил тод
Төсөв санхүү
Худалдан авах ажиллагаа
Шилэн данс
Хөрөнгө оруулалт
Орон нутгийн төсөв
Улсын төсөв
Авлигын эсрэг үйл ажиллагаа
Авлигын эсрэг төлөвлөгөө
Авлигын эсрэг төлөвлөгөөний тайлан
Авлигын эсрэг сургалт сурталчилгаа
Нэгдье аян
Тусгай зөвшөөрөл
Санал асуулга
Эрх зүйн акт
Хууль
Захирамж
Албан даалгавар
Тушаал
Зөвлөлийн хурал
7043-1111 төвийн дүрэм журам, тайлан
ТАЗСЗ
Төрийн албаны зөвлөлийн шийдвэр
Төрийн албаны зөвлөлийн шийдвэрүүд
Батлагдсан албан тушаалын тодорхойлолт
ТАЗСЗ-ийн тогтоол
Ерөнхий шалгалт
ТЖАХ-ийг шилжүүлэн ажиллуулах зар
Удирдах Албан тушаал
ТЖАХ-ийг шилжүүлэх зар
Шилжүүлэх зар (6 сар)
Шилжүүлэх зар (8 сар)
Шилжүүлэх зар 2024 1 сар
Шилжүүлэх зар 2024 3 сар
Шилжүүлэх зар 2024 3 сар №2
Шилжүүлэх зар 2024 5 сар
Шилжүүлэх зар 2024 6 сар
Шилжүүлэх зар 2024 10 сар
Шилжүүлэх зар 2024 11 сар
Тусгай шалгалт
Ёс зүйн дүрэм
Бусад
Стратеги
Салбар зөвлөлийн тайлан-2023
Холбоо барих
Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдлаа
2021-1-26
Боловсрол, Эрүүл мэнд
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Хууль, эрх зүй
Коронавирусний халдвартай 2 иргэн, автобусны жолооч, хамт ирсэн зорчигчид нийт 41 иргэнийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотруу тээвэрлэнэ
Ковид-19 цар тахлын дотоодын халдварын улмаас манай аймгийн цөөнгүй иргэд Улаанбаатар хотод түр саатаад байсан.
Тэдгээр иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж өнөөдөр /2021.01.26/-ны өдөр эхний ээлжийн иргэдээ хүлээн авсан. Нийтийн тээврийн 5 автобусаар ирсэн иргэдээс Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлсэн. Нэг гэрт амьдарч байсан 3 иргэний /эгч дүүс/ шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарч сорьцыг БОЭТ-ийн лабораторит авчран PCR-ийн шинжилгээ хийхэд мөн эерэг гарсан байна. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу дахин баталгаажуулалт хийснээр хоёр нь эерэг, нэг нь сөрөг гарч Ховд аймагт Коронавирусний халдварын зөөвөрлөгдсөн 2 тохиолдол бүртгэгдлээ.
Уг иргэд 01 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод шинжилгээ өгч 25-нд автобусанд суусан байна.Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Эхний ээлжинд сорьц шинжилгээний хариу, БОЭТ, Халдвартын тасгийн бэлэн байдал, эм тарианы нөөц ямар байгаа талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонслоо.
Дараагаар нь хязгаарлалтын дэглэм тогтоох тухай Засаг даргын захирамж гарган баталлаа. Хуулийн дагуу болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс 01 дүгээр сарын 26-ны 20 цагаас 29-ны 00 цаг хүртэл Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.
Халдвартай болон хавьтагч иргэд /автобусын жолооч, зорчигчид/ нийт 41 хүнийг Дарви суман дээр тусгаарлалтад байлгасан ба тэдгээр иргэдийг 01 дүгээр сарын 27-ны өглөө Дарви сумаас тусгай машинаар гаргасан маршрутын дагуу Нисэх онгоцны буудал руу авч ирж мөн өдрийн өглөө Улаанбаатар хот ХӨСҮТ-рүү тусгай үүргийн онгоцоор журмын дагуу тээвэрлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаж, ажлын хэсэг байгууллаа.
Хот хоорондын нийтийн тээврээр зорчиж буй иргэдээс халдвар илэрч байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаагаад байна. Өөрөөр хэлбэл аймгуудын иргэдээ татан авах ажлыг бүрэн зогсоолоо.
Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тасралтгүй хяналт тавих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллахыг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо.