no image
Улсын аваргуудыг тодорхойлж, ХХААХҮЯ-д уламжлахаар болов
2026-1-7
noimage
Хөдөө аж ахуй

Өнөөдөр /2025.12.31/ хуралдсан Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар “Улсын хошой аварга малчин”, “Улсын аварга малчин”, “Улсын аварга саальчин”, “Улсын аварга тариаланч” цол хүртэх эрхмүүдийг шалгаруулах асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргалаа. Сумдаас аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ирүүлсэн материалуудыг тус газрын дарга Б.Сандагсүрэн зөвлөлд танилцууллаа. Энэ жил Улсын аварга малчинд 15 Улсын аварга саальчинд 3 Улсын аварга тариаланчид 6 иргэний материал ирүүлсэн байна. Засаг даргын зөвлөл холбогдох журам, шалгуур үзүүлэлтийг үндэслэн нэр дэвшигчдийн материалыг нягтлан хэлэлцсэний үр дүнд Ховд аймгаас Улсын аварга малчинд 8, Улсын аварга тариаланчид 4, Улсын аварга саальчинд 2 хүнийг тус тус дэвшүүлэхээр шийдвэрлэлээ. Нэр дэвшигчдийн материалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд уламжлахаар тогтов.