no image
“Жендэрийн ахисан түвшний сургалт” зохион байгуулж байна
2025-6-10
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн

Жендэрийн үндэсний хороо, аймгийн ЗДТГ хамтран “Жендэрийн ахисан түвшний сургалт”-ыг энэ сарын 9-13-ны хооронд төрийн албан хаагчдын дунд үе шаттай зохион байгуулж байна. Сургалтын чиглүүлэгчээр ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, дэд профессор, үндэсний сургагч багш Я.Төгөлдөр ажиллаж байгаа юм. 

May be an image of 2 people

Өнөөдөр /2025.6.10/ Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 25 агентлагийн дарга, холбогдох мэргэжилтнүүд тус сургалтад хамрагдаж мэдээлэл авлаа. Энэ үеэр Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, Жендэрийн хариуцлагатай бодлого төлөвлөлт сэдвээр сургалт, мэдээлэл хийж, оролцогчдын жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэв. 

May be an image of 1 person, television, newsroom and text

Сургалтын хөтөлбөрийн дагуу аймгийн ЗДТГ-ын төрийн үйлчилгээний албан хаагчид мөн дээрх сургалтад хамрагдлаа. 

May be an image of 2 people and newsroom

ЗДТГ-ын Жендэрийн эрх тэгш байдал, салбар дундын бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Ичинхорлоо Жендэрийн үндсэн ойлголт, жендэрийн талаар төрөөс баримталж буй бодлого сэдвээр мэдээлэл өгөв. 

May be an image of 1 person

Энэхүү сургалтад төрийн албан хаагчид, удирдах ажилтнууд хамрагдсанаар ажлын байран дахь жендэрийн хариуцлагатай бодлого төлөвлөлт хийх ур чадварыг эзэмших давуу талтай. “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” техник туслалцааны төслийн “Менторшип хөтөлбөр”-ийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулж буйгаараа онцлогтой.

 

May be an image of 3 people, people studying, oboe and text

 

May be an image of 17 people

 

May be an image of 14 people, people studying and people smiling