no image
ӨЭМТ-үүд шарлалтыг хэмжих "Билиметр" аппараттай боллоо
2022-2-14
noimage
Боловсрол, Эрүүл мэнд
Цаг үеийн мэдээ
Сүүлийн үед нярайн эмгэг шарлалт нэмэгдэж байгаа учраас эрт илрүүлэх, оношлох нь чухал байгаа юм. Шарлалт хүндэрвэл хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болох, эндэх эрсдэлтэй. Иймд 2021 онд баталсан “Эх хүүхдэд ээлтэй тусламж үйлчилгээ” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн сангийн санхүүжилтээр Жаргалант сумын Бугат, Рашаант, Жаргалант, Буянт Өрхийн эрүүл мэндийн төвд “Билиметр” буюу шарлалт хэмжих аппаратыг гардуулан өглөө. “Тус ӨЭМТ-үүдэд шарлалт хэмжих аппарат нэн хэрэгцээтэй байсан. Одоо нярайн шарлалт хүндрэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байна” хэмээн эмч, эмнэлгийн ажилтнууд талархалтай хүлээн авлаа.