no image
Аймгийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдав
2025-12-16
noimage
Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2025.12.12/ аймгийн Онцгой комисс 90 хувийн ирцтэйгээр хуралдаж, цаг үеийн хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Хурлаар хэлэлцсэн гол асуудлын нэг бол хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх тухай юм. Судалгаагаар Ховд аймаг хаврын улирлын нөөцийн махны хэрэгцээнд жилд 300-400 тонн мах бэлтгэх шаардлагатай. Харин одоогийн байдлаар аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд ирэх хаврын махны хэрэгцээнд 230-250 тонн мах бэлтгэн нөөцлөх боломжтой байгаа аж. Иймээс ирэх хаврын махны нөөцийг нэмэгдүүлэх, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой комисс мах бэлтгэн нийлүүлэх эрх бүхий компаниудтай гэрээ байгуулахаар шийдвэрлэв. Гэрээнд үхэр, хонь, ямааны мах бэлтгэн нийлүүлэх хэмжээ, зах зээлд борлуулах үнийг тодорхой тусгана. Мөн бэлтгэх махны чанар, гүйцэтгэлд хяналт тавихыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Түүнчлэн хурлын үеэр хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Ховд дулааны станц Бадамлах дөл ХХК Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК НААҮ-ний “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын хийсэн ажил, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо. Хүйтний эрч нэмэгдэж байгаатай холбогдуулан айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг дулаан, цахилгаан, усан хангамжаар тасралтгүй хангах, халаалт дулааны доголдол гарахаас урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.