no image
ЦЭРГИЙН НАСНЫ ЗАЛУУСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ
2019-6-16
noimage
Цаг үеийн мэдээ
Сүүлийн жилүүдэд цэргийн насны залуусын дунд гэмтэл, зүрх судас, дотор, мэс заслын шалтгаант өвчлөлүүд нэмэгдэж байгаа нь цэргийн албанд тэнцэхгүй байх голлох шалтгаан болж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс цэргийн насны иргэдийг эрүүлжүүлэх чиглэлээр шат шатны байгууллагуудын үүрэг, оролцоо, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор Цэргийн эмнэлэгийн эмч нарын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Өнөөдөр тус ажлын хэсгийнхэн аймаг, сумын ЗДТГ-ын дарга нар, Цэргийн штабын бүрэлдэхүүн, БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар, сумын болон өрхийн ЭМТ-ийн эмч нарт “Цэргийн насны залуусын эрүүл мэндийн тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах” талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанд тэнцдэггүй иргэдийг Цэргийн төв эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж, цэргийн жинхэнэ албанаас чөлөөлж байгаа юм.