no image
“Баялаг бүтээгч Ховд-2025” Бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн болж байна
2025-5-21
noimage

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Стартап Монгол ТББ-тай хамтран зохион байгуулж буй “Ховдын Бизнес Долоо хоног” арга хэмжээ 3 гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Арга хэмжээний хөтөлбөрийн дагуу өнөөдөр /2025.5.21/ “Баялаг бүтээгч Ховд-2025” Бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд явагдаж байна. 

May be an image of 1 person and text

17 сумын баялаг бүтээгчдийн төлөөлөл 250 орчим хүн зөвлөгөөнд оролцож, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдлийг хамтдаа эрэлхийлж байгаа юм. 

May be an image of 4 people and text

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд оролцож, оролцогчдод амжилт хүсэхийн сацуу ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэх ажил, бодлого үйл ажиллагаагаа танилцууллаа. 

May be an image of 3 people

Зөвлөгөөн Аймгийн хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хэрэгжүүлж буй ажлуудаа Орчин үеийн бизнесийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал ба боломж Хүний хөгжил, Санхүүжилт хэрхэн босгох вэ? Аж ахуйн нэгжийн шинэчлэгдсэн хууль зэрэг сэдвээр илтгэл, үндсэн хэлэлцүүлгээр үргэлжилж оролцогчдын санал бодлыг сонсоно. 

May be an image of 3 people, dais and newsroom

Үр дүнд бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх мэдлэгийг оролцогчид олж авахаас гадна тэдний өмнө тулгамдаж буй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг нэгтгэн аймгийн бодлого тодорхойлогчдод уламжилж ажил хэрэг болгон ажиллана гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. 

May be an image of 4 people, train and text that says '演'

Аймгийн хэмжээнд 4724 аж ахуйн нэгж, нөхөрлөл, компани, хоршоо бий. Тэдгээрт 14500 гаруй баялаг бүтээгч иргэн ажиллаж байна.

 

May be an image of 4 people

 

May be an image of 2 people

 

May be an image of 1 person, newsroom and text