no image
“ИРГЭН ТӨВТЭЙ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2019-10-20
noimage
Цаг үеийн мэдээ
Хууль, эрх зүй
АТГ-ын ажлын хэсгийнхэн энэ сарын 19-ний өдөр орон нутгийн иргэдтэй “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр АТГ-ын албаны дарга, ахлах комиссар Т.Энхболдоор ахлуулсан ажлын хэсгийн гишүүд иргэд, олон нийтэд Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн чиг үүрэг болон сүүлийн үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулга, мэдээлэл хийсэн юм. Мөн авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, олон нийтийн хяналт, шударга ёсыг тогтоох чиглэлээр иргэдийн санал бодлыг сонсож, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав. Тус уулзалтад нийт 100 гаруй иргэн оролцлоо.