no image
“Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
2025-6-2
noimage

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 58 дугаар зарлигаар энэ жил Ховд аймгийн хэмжээнд 496 ээж “Алдарт эх”- одон авч байгаа. Үүнээс 102 ээж нэгдүгээр зэргийн одон, 394 ээж хоёрдугаар зэргийн одонгоор энгэрээ мялааж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн баталсан 2025 оны 13 дугаар зарилгаар батлагдсан шинэчилэгдсэн журмын дагуу 150 ээж одонгоо нөхөн авч буй. Өнөөдөр /2025.05.30/ “Алдарт эх”-ийн I, II одон гардуулах ёслолын арга хэмжээ аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. 

 

May be an image of 5 people

 

Энэ үеэр 12 сумын 229 ээж “Алдарт эх” одон авсны 34 ээж нэгдүгээр зэргийн одон, 195 ээж хоёрдугаар зэргийн одон хүртлээ. Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч М.Баярт, Жаргалант сумын ИТХ-ын дарга Х.Батсүрэн, Засаг дарга Б.Амартүвшин, сумын ЗДТГ-ын дарга Б.Нямсүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Баяртогтох, Б.Ариунтөмөр нар одонт ээжүүдэд хүндэтгэл үзүүлж, шагналыг нь гардуулж баяр хүргэв. 

 

May be an image of 3 people

 

Мөн энэ үеэр “Дархан бэр”, “Уран бэр”-ийн шагналыг гардууллаа. Аймгийн хэмжээнд алдарт эх одон авч байгаа нийт ээжүүдийн 70 гаруй хувь нь 28-39 настай ээжүүд байгаа нь одонт ээжүүдийн нас залуужиж байгааг илтгэж байгаа юм. Одонт ээжүүдийн хамгийн өндөр настай нь 89 настай бол хамгийн залуу нь 27 настай байна.

 

May be an image of 2 people and text that says 'રે も'

 

May be an image of 7 people

 

May be an image of 2 people and text

 

May be an image of 2 people