no image
"ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР"-ӨӨР ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ
2019-8-2
noimage
Цаг үеийн мэдээ
Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс сум, төсөвт байгууллага, агентлаг, хэлтсүүдээс ирүүлсэн төсвийн орлого, зарлагын дүн болон Улс, орон нутгийн төсөв, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлуудын талаарх саналыг үндэслэл болгон “Орон нутгийн төсвийн 2020 оны төсөл, 2021-2022 оны дунд хугацааны төсөөлөл”-ийг боловсруулсан байна. Өнөөдөр аймгийн ИТХ-аас зохион байгуулсан “Төлөөлөгчдийн өдөр”-өөр тус төсвийн төсөл, төсөөллийн талаар хэлэлцлээ.
Төлөөлөгчдөөс гарсан саналыг аймаг, орон нутгийн 2020 оны төсвийн төсөл, 2021-2022 оны төсвийн төсөөлөлд тусгаж, тэргүүлэгчдийн хуралдаанаар Сангийн яам, Засгийн газарт уламжлахаар шийдвэрлэв.