no image
2026 оны нэгдүгээр ээлжийн "ЦЭРЭГ ТАТЛАГА" зохион байгуулж байна
2026-4-24
noimage
Цаг үеийн мэдээ

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2026 оны нэгдүгээр ээлжийн "Цэрэг татлага"-ыг батлагдсан хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Ховд, Эрдэнэбүрэн суманд, 22-ны өдөр Буянт, Мянгад суманд зохион байгууллаа. Энэ удаагийн цэрэг татлагыг Буянт, Мянгад сумын цэрэг татлагын товчоо өндөр ач холбогдол өгч зохион байгууллаа. Тухайлбал, 12 дугаар ангийн эрэгтэй сурагчдыг цэрэг татлагын үйл ажиллагаанд хамрууллаа. Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганхуяг "Эх орны үнэ цэн, эх оронч үзэл"-ийн талаар мэдээлэл өглөө гэж Ховд Цэргийн Штаб-аас мэдээллээ.