Тодруулбал, Цэцэг сум 18, Зэрэг сумаас 10, Үенч сумаас 1, Булган сумаас 3, Ховд сумаас 1, Чандмань сумаас 1, илэрсэн байна. Харин Жаргалант сумаас 37 иргэнээс халдвар илэрчээ. Тухайлбал,
-Цамбагарав багт оршин суух 10 иргэн үүний ЭСБА-80 айлын 2 орон сууцнаас 3 иргэн,
-Магсаржав багт оршин суух 7 иргэн,
-Наран багт оршин суух 3 иргэн,
-Жаргалан багт оршин суух 2 иргэн,
-Алагтолгой багт оршин суух 1 иргэн,
-Баатархайрхан багт оршин суух 7 иргэн,
-Хайрхан багт оршин суух 1 иргэн,
-Бугат багт оршин суух 2 иргэн,
-Буянт багт оршин суух 1 иргэн,
-Бичигт багт оршин суух 3 иргэн байна. Сүүлд батлагдсан 33 тохиолдлыг оршин суугаа сум багаар нь ялгах ажлыг хийж байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.07.03/ байдлаар 163 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 20 нь хүүхэд байна. Тэдгээрээс хүнд-1, хүндэвтэр-13 бусад нь хөнгөн байна. Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 68 хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Мөст сумын Эрүүл мэндийн төвд 2 хүн, Дуут сумын Эрүүл мэндийн төвд 2 хүн, Манхан сумын Эрүүл мэндийн төвд 2, Ховд сумын Эрүүл мэндийн төвд 2 хүн, Зэрэг сумын “Тусгаарлах эмнэлэг”-т 15 хэвтэн эмчлүүлж байна. Жаргалант суманд 139, Булган суманд 24, Алтай суманд 1, Цэцэг суманд 1, Буянт суманд 5, Мөст суманд 5, Мөнххайрхан суманд 7, Манхан суманд 1 хүн гэрээр эмчлүүлж байна. Батлагдсан нийт тохиолдлын 513 нь эдгэрсэн байна.
Өнөөдрийн /2021.07.03-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2157, тусгаарлан ажиглах байранд 14, гэрийн тусгаарлалтад-2123, гэрийн ажиглалтад-496 иргэн байна.
Иргэн бүр
“ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"