no image
“ЭЛСЭН ТОЛГОЙ”-Н ХУРИМТЛАГДСАН ХУР ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ
2019-12-12
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Аймаг, орон нутгийн зүгээс “Агаар орчны бохирдлыг бууруулах” дэд хөтөлбөрийн хүрээнд зориулалтын бус газар асгасан хур хогийг цэвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Эхний ээлжинд буюу 2019 оны 10, 11-р саруудад Жаргалант сумын төвлөрсөн хогийн цэгийн 7 га газрын хур хогийг цэвэрлэсэн. Тэгвэл энэ удаад “Элсэн толгой” орчмын 24000 м.куб талбайгаас 1200 машин хогийг цэвэрлэсэн байна.
Тус ажлыг орон нутгийн төсвийн 75 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Зөөлөн тэмүүлэл” ХХК хариуцан гүйцэтгэж, аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийнхэнд 12 сарын 6-ны өдөр хүлээлгэн өглөө. Цаашид Жаргалант сумын хур хогийг цэвэрлэх ажлыг үргэлжлүүлэн үе шаттайгаар зохион байгуулна гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.