2024-07-28
Ховд аймаг
ЗАСАГ ДАРГА ТАМГЫН ГАЗАР
Нүүр
АЙМГИЙН ТУХАЙ
Танилцуулга
Түүхэн товчоон
Нээлттэй ховд хөтөлбөр
НУТГИЙН УДИРДЛАГА
Аймгийн ИТХ
Аймгийн ИТХ-ын дарга
Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга
Аймгийн Засаг дарга
Аймгийн Засаг даргын орлогч
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
ЗДТГ-ын хэлтэс, нэгжүүд
Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
Хууль, эрх зүйн хэлтэс (Архивын тасагтай)
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс
Санхүү, төрийн сангийн хэлтэс
Нийгмийн бодлогын хэлтэс
Цэргийн штаб
Хэл шинжилгээний хэлтэс
Бодлого чиглэл
Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр
Аймгийн хөгжлийн төлөвлөгөө
Аймгийн хөгжлийн төлөвлөгөө-2023
Аймгийн хөгжлийн төлөвлөгөө-2024
Аймгийн стратеги төлөвлөгөө
Бусад
ОНӨААТҮГ
Бодлогын баримт бичиг
Аудитын зөвлөмж
Судалгаа, шинжилгээний ажил
Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт
Дэд хөтөлбөрүүд
МЭДЭЭ,МЭДЭЭЛЭЛ
Цаг үеийн
Боловсрол, эрүүл мэнд
Соёл урлаг, спорт
Хууль, эрх зүй
Бүтээн байгуулалт
Ил тод
Төсөв санхүү
Худалдан авах ажиллагаа
Шилэн данс
Хөрөнгө оруулалт
Орон нутгийн төсөв
Улсын төсөв
Авлигын эсрэг үйл ажиллагаа
Авлигын эсрэг төлөвлөгөө
Авлигын эсрэг төлөвлөгөөний тайлан
Авлигын эсрэг сургалт сурталчилгаа
Тусгай зөвшөөрөл
Санал асуулга
Эрх зүйн акт
Хууль
Захирамж
Албан даалгавар
Тушаал
Зөвлөлийн хурал
7043-1111 төвийн дүрэм журам, тайлан
ТАЗСЗ
Төрийн албаны зөвлөлийн шийдвэр
Төрийн албаны зөвлөлийн шийдвэрүүд
Батлагдсан албан тушаалын тодорхойлолт
ТАЗСЗ-ийн тогтоол
Ерөнхий шалгалт
ТЖАХ-ийг шилжүүлэн ажиллуулах зар
Удирдах Албан тушаал
ТЖАХ-ийг шилжүүлэх зар
Шилжүүлэх зар (6 сар)
Шилжүүлэх зар (8 сар)
Шилжүүлэх зар 2024 1 сар
Шилжүүлэх зар 2024 3 сар
Шилжүүлэх зар 2024 3 сар №2
Шилжүүлэх зар 2024 5 сар
Шилжүүлэх зар 2024 6 сар
Тусгай шалгалт
Ёс зүйн дүрэм
Бусад
Стратеги
Салбар зөвлөлийн тайлан-2023
Холбоо барих
ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ
2020-1-1
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, нөөц бүрдүүлэх төрийн албаны ерөнхий шалгалтын товыг олон нийтэд дэлгэрэнгүйгээр мэдээлж байна. Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15-р тогтоолоор баталсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулна.
Нэг. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэнд тавигдах болзол: - Монгол Улсын иргэн байх; - Дээд боловсролтой байх; - Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх; - Сэтгэцийн өвчин эмгэггүй байх; - Цэргийн алба хаасан байх; - Тухайн орон нутагт төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй байх; - Тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй байх; - Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан бол уг хугацаа дууссан байх; - Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр нийтийн албанд ажиллах эрх хасах ял шийтгүүлсэн бол уг хугацаа дууссан байх. Дээр заасан болзлыг хангаж буй эсэхийг комиссоос хянан үзэх бөгөөд болзол хангаагүй иргэнийг бүртгэлээс хасна. Хоёр. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг: - Шалгалтад бүртгүүлэхээр гаргасан хүсэлт; (хүсэлтийг цахимаар бөглөнө.) - Төрийн албан хаагчийн анкет; (анкетыг цахимаар бөглөнө.) - Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг; - Иргэний үнэмлэх; - “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг; - Шалгалтын үйлчилгээний зардал төлсөн баримт; - Цэргийн алба хаасан тухай баримт бичиг; - Хөгжлийн бэрхшээлтэй бол энэ тухай нотолсон баримт. Баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэн бүртгэлд хамрагдах боломжгүйг анхаарна уу. Гурав. Шалгалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх Бүрдүүлсэн баримт бичгийг 2020 оны 1-р сарын 1-ний өдрийн 09.00 цагаас 2020 оны 1-р сарын 30-ны 00.00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан хүлээн авна. Шалгалтад бүртгүүлэх болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлж, цахим бүртгэлд бүртгэгдсэн тухай баталгаажилтын хуудас хэвлэн авсан иргэнийг албан ёсоор бүртгэгдсэнд тооцно. Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь - Шалгалт өгөх хуваарийг 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршуулна. - Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцох иргэн “Иргэний цахим үнэмлэх”, “Баталгаажилтын хуудас”-ыг биедээ авч ирэхийг анхаарна уу. МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ХОВД АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ Холбоо барих утас: 70432506, 88039925