no image
Санал авах тухай
2026-3-27
noimage
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Интернет кафе, цахим тоглоомын үйлчилгээнд цагийн хязгаарлалт тогтоох тухай” Засаг даргын захирамж болон “Интернет кафе, цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын төсөлд саналаа ирүүлэхийг хүсье. 

Энэхүү журам нь аймгийн хэмжээнд интернет кафе, цахим тоглоомын үйлчилгээ эрхэлж байгаа болон шинээр эрхлэх иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг тогтоох, бүртгэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах замаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх зорилготой. 

Журмын төсөлд тусгах саналыг:

2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл bdavaajargal@khovd.gov.mn цахим хаягаар  ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 99476545, 80450200 дугаараас тодруулна уу.