
Аймгийн Засаг даргын Тамгын газраас албан хаагчдынхаа хөгжил, сэтгэлзүйн боловсролыг нэмэгдүүлэх үүднээс “Гэрэлт инж хөгжил холбоо” ТББ-тай хамтран “Байгууллагын сэтгэлзүйн боловсрол” сургалтыг зохион байгууллаа. Тус сургалт нь төрийн албан хаагчдын сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих, ажлын байрны бүтээмж, хамтын ажиллагааг сайжруулах, ёс зүй, манлайлал болон харилцааны ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн агуулгатай байв. Мөн албан хаагчдад бие, сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих мэдлэг, дадлыг олгосноороо онцлогтой байлаа. Сургалтын үеэр ажлын байрны иог, стресс бууруулах болон тархи амраах дасгал, энергийн менежментийн аргачлалыг танилцуулж, өдөр тутмын ажил амьдралд хэрэгжүүлэх практик зөвлөмжийг өгсөн юм.