no image
Аймгийн ИТХ-ын 10-р хуралдаанаар 2020 оны зорилтыг тодорхойллоо
2019-12-10
noimage
Цаг үеийн мэдээ
Цаг үеийн
Аймгийн ИТХ-ын 2019 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэлийг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди танилцууллаа. 2019 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааныг 16 удаа зохион байгуулж аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудал, бодлогын чиглэлээр 116 асуудлыг хэлэлцэж, иргэдийн ажил, амьдрал, нутаг дэвсгэр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудалд тулгуур болохуйц 97 тогтоол шийдвэр гаргасан байна. Илтгэлтэй холбогдуулан хурлын төлөөлөгчид асуулт асууж, санал гаргалаа. Улмаар аймгийн ИТХ-ын 2019 онд хийх ажил, дэвшүүлсэн зорилтоо “ХАНГАЛТТАЙ” хэрэгжүүлсэн гэж дүгнээд 2020 оныг “ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИЖ, БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЖИЛ” болгон зарлалаа.