no image
"ЧАДВАРЛАГ ЭМЧ" нарыг шалгаруулж шагнав
2025-8-20
noimage

Аймгийн ИТХ-аас Эрүүл мэндийн салбарыг дэмжих, эмч мэргэжилтнүүдийг урамшуулах зорилгоор “ЧАДВАРЛАГ ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН” хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөр, журмын дагуу өнөөдөр /2025.08.08/ эмч нарыг шалгаруулж, тус бүр 30.0 сая төгрөгөөр шагнаж урамшуулав. 



Энэ оны "ЧАДВАРЛАГ ЭМЧ"-ээр: -Колягийн МӨНХЖАРГАЛ /БОЭТ-ийн Арьс судлалын тасгийн их эмч/ -Баттөмөрийн БАТБУЛГАН /БОЭТ-ийн Гэмтлийн их эмч/ -Батхуягийн ЭНХЖАРГАЛ /БОЭТ-ийн Дурангийн эмч/ -Энхтайваны МӨНХЧИМЭГ /БОЭТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч/ -Пүрэвдоржийн ӨӨДӨСМАА /БОЭТ-ийн Хүүхдийн уушгины их эмч/ -Тогтохын ЭНХТУЯА /Буянт сумын Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч/ -Даваагийн ОЮУНБУЛГАА /Булган сумын Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч/ -Отгонтэнгэрийн ГЭРЭЛЗАЯА /Бугат өрхийн ЭМТ-ийн Хүүхдийн их эмч/ нар шалгарч тус бүр 30 сая төгрөгийн шагналаа гардан авлаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, Засаг дарга М.Амарсанаа, Нийгмийн салбар хариуцсан орлогч М.Баярт нар салбар байгууллагын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэв.