
Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын зүгээс зарим сумдын зам дагуу хяналт шалгалтын пүү барих саналыг төслийн багийнханд уламжилсан юм. Мөн Ховд-Эрдэнэбүрэнгийн чиглэлийн зам дагуу МАА, газар тариалангийн хосолсон хөдөлмөр эрхлэн амьдардаг иргэдийн санал хүсэлтийн дагуу хатуу хучилттай замаас шороон зам руу буух гарц гаргах ажлын талаар санал солилцлоо.
“Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх техник туслалцааны төсөл”-ийн баг, хөрөнгө оруулагч талын зүгээс Засаг даргын саналыг харгалзан үзэж 2019 ондоо багтаан Манхан сумын 3 замын уулзвар дээр авто замын хяналт шалгалтын пүү барих, “Ховд АЗЗА” ТӨХК-д тоног төхөөрөмж нийлүүлж, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн энэ онд Замын сангийн санхүүжилтээр хоёр суманд суурин пүү барих юм.
