

Жаргалант сумын хэмжээнд 2-5 насны хүүхдүүд, насан хүрэгчид зэрэг нийт 6880 хүнийг вакцинжуулахаар төлөвлөжээ. Үүнээс 2 настай хүүхдүүдийг ӨЭМТ-өөр, 2-5 насны хүүхдүүдийг цэцэрлэгт нь очиж вакцинд хамруулж байгаа юм. Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний төгсгөлд аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхболд байгууллагуудын удирдлагуудад хэд хэдэн үүрэг чиглэлийг өглөө. Тухайлбал, дулаан халаалт аваагүй зарим байгууллагууд халаалтаа авах, энэ 7 хоногт багтаан байгууллагын өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангаж дуусгаж, ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэх, шинээр болон шинэчлэн батлагдсан хууль, дүрэм, журмуудыг сайтар судлах зэрэг үүрэг чиглэлийг өгсөн юм.
