no image
БАРУУН БҮСИЙН “ИРЭЭДҮЙН АВАРГУУД” СПОРТЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ
2019-10-17
noimage
Соёл урлаг, спорт
Монголын Тусгай олимпийн 2019 оны Баруун бүсийн “Ирээдүйн аваргууд” спортын наадам Монголын Тусгай олимпийн 2019 оны Баруун бүсийн “Ирээдүйн аваргууд” спортын наадам есдүгээр сарын 18-ны өдөр Ховд аймагт эхэллээ. Наадмын зохион байгуулагчаар Монголын Тусгай олимпийн хороо, Ховд аймгийн ЗДТГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо, БТСГ, ГБХЗХГ зэрэг байгууллага хамтран ажиллаж байна. Ховд аймагт анх удаа зохион байгуулж буй “Ирээдүйн аваргууд” спортын наадамд баруун бүсийн таван аймгийн 13-25 насны 100 гаруй тамирчин оролцож, хөнгөн атлетик, ширээний теннис, гар бөмбөг, агаарын теннис, бочче гэсэн спортын таван төрлөөр өрсөлдөж байна. “Ирээдүйн аваргууд” спортын наадам нь тусгай олимпийн хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, оюуны бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо, бие бялдарын хөгжил, чадвар, боломжийг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, гэр бүл хоорондоо танилцаж нөхөрлөх боломжийг хангах, улмаар оролцогчдын дунд эерэг хандлага тогтоох, нийгэмшүүлэх зэрэг чухал ач холбогдолтой гэж албаныхан онцоллоо.