no image
"90 ЖИЛ-90 АЖИЛ"-д санал авч байна...
2021-3-3
noimage
Бүтээн байгуулалт
Ховд аймаг үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож буй энэ 2021 онд улсын орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 90 бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд хийх ажлын талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс санал авна. Та бүхэн аймаг, орон нутгийнхаа тохижилт, бүтээн байгуулалтад хүч нэмэх саналаа 2021 оны 03 дугаар сарын 04-ээс 2021 оны 03 дугаар сарын 15 хүртэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх ба Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар гэсэн цахим хуудсаар илгээнэ үү.
ТАНЫ САНАЛ-ХӨГЖИЛД ХҮЧ НЭМНЭ