2025-07-07
Ховд аймаг
ЗАСАГ ДАРГА ТАМГЫН ГАЗАР
Нийт 373 сорьцод шинжилгээ PCR шинжилгээ хийжээ
2021-5-17
Цаг үеийн мэдээ
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 05 дугаар сарын 17-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 18-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 373 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Халдварын тохиолдол нэмэгдээгүй байна.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн
“Тусгаарлах эмнэлэг”
-т өнөөдрийн /2021.05.18/ байдлаар 3 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна.
Халдвар авсан нийт 247 иргэнээс 244 нь эдгэрч
“Тусгаарлах эмнэлэг”
-ээс гарлаа.
Өнөөдрийн /2021.05.18-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 16 иргэн, тусгаарлан ажиглах байранд 39 иргэн, гэрийн тусгаарлалтад гэрийн 15, ажиглалтад нийт 217 иргэн байна.
Иргэн бүр
“ДЭГЛЭМ”
-ээ барьж
“КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ”
халдвараас сэргийлж вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал.
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"